БАРААНЫ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Харилцагч байгууллагуудтай албан харилцаа тогтоож, бараа бүтээгдэхүүн судлан, захиалгын дагуу барааны татан авалтыг хийх, нөөцийг бий болгох,  импортоор оруулж ирэх болон салбар дэлгүүрүүдийн зохистой үлдэгдлийг тооцоолон барааны нөөцийг зөв хуваарилах, бараагаар хангах  харилцааг хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Борлуулалт худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх
  • Худалдаа үйлчилгээний байгууллагад 3-с дээш  жил ажилласан туршлагатай
  • Борлуулалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай
  • Олон харилцагч байгууллагатай компани төлөөлөн ажиллах харилцааны чадвартай
АНКЕТ ИЛГЭЭХ

ЦАХИЛГААНЫ ЗУРГИЙН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ая тухтай дэлгүүрийн цахилгаан хангамжийн шийдэл, стандартын дагуу тооцоо хийх

Ажлын зургийн гүйцэтгэл хийх

Зохиогчийн хяналт хийх, гүйцэтгэлд хяналт хийх

Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженерээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Гадна дотно цахилгааны зураг гаргаж байсан туршлагатай
  • Холбоо дохиолол, автоматжуулалтын шийдэл, төлөвлөлтийн талаар мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
  • 2 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
АНКЕТ ИЛГЭЭХ

САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ая тухтай дэлгүүрийн цэвэр бохир ус хангамжийн шийдэл, норм стандартын дагуу тооцоо хийх

Тоног төхөөрөмж, шугам сүлжээний зураг төслийг төлөвлөх, төсөв- төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах, зохион байгуулах.

Тоног төхөөрөмжийн гэмтэл, саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх.

Зургийн дагуу угсралтыг гүйцэтгүүлэх, ажлын үйл явц, гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага

  • Сантехникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зураг төслийн Autocad болон бусад хэрэглээний программ дээр ажилладаг
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
  • 2 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
АНКЕТ ИЛГЭЭХ

НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын ажил гүйлгээг НББОУС, ААНОАТ, НӨАТ, ХХОАТ, НХАТ-н дагуу бүртгэх

НӨАТ тайлан, НХАТ тайланг бие даан гаргах

АБТ-д заасан бусад ажил үүргүүдийг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • НББОУС-2,16  СТОУС-15,16, НӨАТ тухай хуулийг бүрэн эзэмшсэн байх
  • Багаар ажиллах болон удирдан зохион байгуулдаг
  • Баримт бичиг боловсруулдаг
  • Компьютерийн хэрэглээний программ, Санхүүгийн программуудыг бүрэн эзэмшсэн, хөрвөн ажиллах чадвар сайтай байх
  • Жижиглэнгийн худалдааны салбарт 3-с дээш жил ажилласан ажлын туршлагатай
АНКЕТ ИЛГЭЭХ

СИСТЕМИЙН ШИНЖЭЭЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Бизнесийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн шаардлагыг богино хугацаанд үр дүнтэй судалж, бизнес анализ хийх аргачлалын дагуу системийн загварыг боловсруулах, төлөвлөх,  ERP системийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлтийн багийг бодлого чиглэлээ хангах, хийгдсэн ажлуудыг өөрсдийн хэрэгцээ шаардлагын дагуу хүлээж авах, процессын дагуу тестлэх болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажиллана.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, мэдээллийн системийн инженер, програм хангамж, өгөгдлийн сангийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Системийн шинжилгээ хийх, ERP програмын хөгжүүлэлтийн бичиг баримт боловсруулах, баримтжуулах арга, аргачлалыг эзэмшсэн байх
  • Мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх
  • Ажлыг үр дүнтэй зохион байгуулах, хариуцлагатай
  • Багаар ажиллах, харилцааны соёлтой
  • Ачаалал даах болон зарим үед илүү цагаар ажиллах боломжтой байх
АНКЕТ ИЛГЭЭХ