✨ БНСУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД GS25 СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРТ ЗОЧИЛЖ KFOOD БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА

🤝 Өнөөдөр буюу 7 сарын 9-нд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Сон Ми Рён болон албаны хүмүүс GS25 ая тухтай сүлжээ дэлгүүрт зочиллоо. Тус арга хэмжээнд БНСУ-ын “GS Retail” Группийн Гүйцэтгэх захирал Хо Со Хун, болон зочид төлөөлөгчид K-food шинэ хоолны танилцуулга арга хэмжээнд оролцлоо. БНСУ-ын түүхий эд цагаан будаа, Жэжү гахайн мах, далайн байцаа ашиглан үйлдвэрлэж байгаа амтат кимбаб, онигири зэрэг бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгч болон, зочид төлөөлөгч нарт өндрөөр үнэлэгдлээ.

✨ Арга хэмжээний төгсгөлд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд болон холбогдох албаныхан Дижитал Концент компанийн эрүүл амттай хоолны үйлдвэрлэлийг сайшааж улмаар монголын залуучуудын KFood соёлыг түгээж буй үйлсэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ ажлын байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.