ДИЖИТАЛ КОНЦЕПТ ХХК

МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН БУЛАН

Мэдээ мэдээлэл

Бидний хамтдаа бүтээсэн гайхалтай мөчүүд, амжилт, ололт амжилтыг хуваалцах онцгой хэсэгт тавтай морилно уу.

2025/08/08

“Squid Game”-ын бүтээгдэхүүнүүд Монголд – албан ёсны эрхтэйгээр GS25-д!

Дэлхийн алдартaй “Netflix” болон “GS Retail” компани хамтран хөгжүүлсэн бүтээгдэхүүнийг “Дижитал Концепт” компани GS25 албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэн, хэрэглэгчдэд хүргэж байгаа билээ. Харин энэ удаад дэлхий даяар хамгийн олон үзэлттэй цуврал болох “Squid Game” киноны 3-р улирлын мерчандайзинг бүтээгдэхүүнүүдийг олон улсын нээлттэй нь зэрэгцүүлэн танилцуулахад бэлэн болоод байна. “Squid Game” киноны Season-3 энэ сарын 27-нд албан ёсоор нээлтээ хийснээр Монголд ч мөн GS25 дэлгүүрт тухайн цувралын албан ёсны бүтээгдэхүүнүүд борлуулагдаж эхэллээ! МЕРЧИНД ЮУ БАГТСАН БЭ? Squid Game цувралын дүрээд, дүрслэлүүдтэй Киноны тоглоомууд, түлхүүрийн оосор, үзэг Dalgona чихэр Popcorn, energy drink гэх мэт 17 төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдана. ХААНААС АВАХ ВЭ? Одоогоор GS25-ийн сонгогдон 100 салбарт худалдаалагдаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд дуусах магадлал өндөр тул “Squid Game”-н фанатууд та бүхэн дээрх салбаруудад амжиж очоорой! ЯАГААД ЗААВАЛ GS25 СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРЭЭС АВАХ ЁСТОЙ ВЭ? 1. Албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа оруулж ирсэн 2. Хамгийн сүүлийн үеийн, шинэ дизайнтай 3. Зөвхөн GS25-д худалдаалагдаж буй эксклюзив бараанууд 4. K-Content соёлыг дэмжигч залуусын заавал цуглуулах ёстой зүйлсийн нэг GS25-д ирээд, Squid Game-ын ертөнцийн нэг хэсэг болоорой! Илүү дэлгэрэнгүй мэдээллийг GS25-ын сошиал хуудаснуудаас авах боломжтой. GAME START25 SQUID GAME TM/© Netflix. Used with Permission. #GS25MN #LifestylePlatform #오징어게임, #SquidGame3

2025/08/07

ДИЖИТАЛ КОНЦЕПТ ХХК - GS25 нь "МОНГОЛ УЛСЫН ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ"-ээр ДАХИН ТОДОРЛОО

Сүүлийн 5 жилд нийт 119.7 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2024 онд 29.7 тэрбум төгрөгийн татварыг тус бүр улсын төсөвт оруулсан байна. Энэ жил ажилчдын тоогоороо 5-д шалгарсан бол нийт эрэмбээ өмнөх оноосоо таваар урагшлуулж ТОП #13-т орсноор өөрсдийн шинэ амжилтыг тогтоолоо. Энэ бол бид нартай хамтран ажилладаг бүхий л бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагууд, үнэ цэнтэй ажилчид болон биднийг сонгон үйлчлүүлдэг та бидний хамтын амжилт билээ. Бид цаашид үйлчилгээний салбарын стандартыг шинэ түвшинд авчран, цаг ямагт чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгон, нийгэмдээ эерэг нөлөөлж, монголын зах зээлд бодит хувь нэмрийг оруулсан хэвээр байх болно. ДИЖИТАЛ КОНЦЕПТ ХХК

2025/08/08

“GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ

GS25 сүлжээ дэлгүүр үндсэн дэлгүүрийн ажилчдынхаа дунд 'Rise Together 2025' уралдааныг зохион байгуулсан байна. Энэ уралдаан нь GS25 дэлгүүрийн үйл ажиллагааг сурталчлах, ажилтнаа идэвхжүүлэх, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой аж. Ингээд гурван сар үргэлжилсэн уралдааны үр дүн гарч шилдгүүдээ шалгарууллаа. Тус уралдаанд 2497 ажилчин оролцсоноос 11 шилдэг ажилчин шалгарч их дээд сургуулийн тэтгэлэг, гадаад улс руу аялах эрхээр шагнагдсан байна. Мөн GS 25 сүлжээ дэлгүүрийн хувьд Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгараад байгаа юм. Захиргаа хүний нөөцийн дарга Г.Дөлгөөн: Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 13-д эрэмбэлэгдсэн энэ бахархам амжилт бол зөвхөн бизнесийн тоо үзүүлэлт бус, бидний соёл, манлайлал, хамтын үнэ цэний бодит үнэлгээ гэж харж байна. Энэ амжилтыг бий болгосон хамгийн гол хүчин зүйл бол дэлгүүр дээр ажиллаж буй 2497 ажилтны маань өдөр тутмын тууштай, хариуцлагатай хөдөлмөр юм. Тийм ч учраас бид 'Rise Together 2025' уралдааныг зохион байгуулсан. Энэ бол энгийн болзолт уралдаан биш. Энэ бол бидний ирээдүйн стратеги, хүний төвтэй соёл, гүйцэтгэлийг урамшуулах шинэ арга барил юм. Бид EBIT, хорогдол, үйлчилгээний чанар, апп ашиглалт, ажлын цагийн үр ашиг зэрэг бизнесийн гол үзүүлэлт дээр сайн жишиг тогтоож байгаа ажилтнуудаа онцлон үнэлсэн. GS25-д бидний баримталдаг зарчим бол боломж нь тэгш, өсөлт нь бодит байх ёстой. Манлайлал бол зөвхөн удирдах албан тушаал биш өдөр бүрийн ажил, хандлага, нөлөөллөөр хэмжигддэг чадвар гэж бид итгэдэг. Өнөөдрийн амжилтад хувь нэмэр оруулсан бүх ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. GS25 бол хамтын амжилтаар урагшилдаг брэнд. Санхүү эрхэлсэн захирал Э.Намуунсайхан: Бидний стратегийн зорилт болох EBIT, хорогдлын бууралт, апп ашиглалтын идэвх, үйлчилгээний стандарт, чанарын гүйцэтгэл, ажлын цагийн зохистой менежмент зэрэг үзүүлэлтүүд зөвхөн удирдлагын түвшинд биш, дэлгүүр бүрийн түвшинд хэрэгжиж, хэмжигдэж, сайжирч байгаа нь манай системийн онцлог. Тиймээс эдгээр үзүүлэлт дээр бусдыгаа манлайлж буй ажилтнуудаа урамшуулах зорилгоор 'Rise Together 2025' болзолт уралдааныг 3-6-р сарын хооронд зохион байгуулсан. Нийт 2497 ажилтан хамрагдаж, бодит гүйцэтгэл дээр суурилсан үнэлгээгээр ялагчдаа тодруулсан. Энэ уралдаан бол зөвхөн шагналын тухай биш өөрийнхөө ажлаар манлайлах боломж, эрх тэгш хөгжлийн орчин бий болгож буй соёлын илэрхийлэл юм. Манай олон ажилтан залуус, оюутнууд байдаг учраас бид тэдний ирээдүйд чиглэсэн 6 сургуулийн тэтгэлэг, 5 аяллын эрх зэргийг шагнал болгон гардуулж байгаа. Энэ бол зүгээр нэг урамшуулал биш, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Санхүүгийн хувьд бид ажилтнуудад хөрөнгө оруулалт хийх тусам байгууллагын бүтээмж, үйл ажиллагааны өгөөж шууд сайжирч байгааг харж байна. Иймээс бид үр өгөөжөө зөв тооцдог, өсөлтөө хүмүүстэйгээ хамт бүтээдэг байгууллага байхыг эрхэмлэдэг.

2025/08/31

GS25: HOTDOG MONSTER EVENT-ээс онцлох 5 зүйл

GS25 ая тухтай дэлгүүр хамгийн анх 2023 онд "HOTDOG MONSTER" гадна талбайн арга хэмжээг зохион байгуулан хамгийн олон HOTDOG идсэн MONSTER ялагчаа тодруулж байсан билээ. Тэгвэл энэ удаа  "HOTDOG MONSTER" арга хэмжээ нь хоёр жилийн дараа буюу энэ оны 9-р сарын 5-нд Улсын драмын эрдмийн театрын гадна талбайд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн "HOTDOG MONSTER" арга хэмжээний үер болох 5 зүйл: 1. ХОТДОГНЫ МАНГАСАА ТОДРУУЛАХ тэмцээн Энэ үеэр хамгийн олон hotdog идэж чадсан ялагч нараа нэг сая хүртэл шагналын сан болон бусад олон сонирхолтой бэлэг хүлээж байна. 2. Аварга ТОМ ХООЛНЫ амталгаа Хуушуур, ороомог, мантуун бууз 3X дахин томрон Monster size-аар гарах ба хүрэлцэн ирж амтлаарай. 3. Сурагчдын дунд ХОТДОГ ХИЙХ тэмцээн Хэн хамгийн өвөрмөц чимэглэх вэ тэмцээнд 16 доош насныхан маань оролцох боломжтой. 4. БЭЛЭГ хожих + DJ set дээр ганган хөгжим Арга хэмжээний үеэр Booth-үүдээр зочлон олон олон бэлэг аваарай. Бас хөгжмийн аян дээр олон сонирхолтой гэнэтийн бэлэг хүлээж байна. 5. Шууд ажилд орох боломж GS25-д ажилд орох хүсэлтэй залууст зориулсан ажилд оруулдаг асар ч мөн байрших юм. Мөн арга хэмжээний турш олон олон сонирхолтой хөтөлбөр хүлээж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг GS25-ын 76092525 дугаар эсвэл сошиал хаягуудаас тус бүр авна уу.

2025/08/15

Monster Days УРАМШУУЛАЛ + Monster HOTDOG EVENT

8-р сарын 16-наас эхлэн 9-р сарыг дуустал үргэлжлэх Monster Days урамшуулал маань эхэллээ. Энэхүү урамшууллын онцлох арга хэмжээ бол мэдээж MONSTER HOTDOG буюу хамгийн их хотдог идэж чадах ялагчийг тодруулах юм.

2025/06/30

7-р сарын урамшуулал

7-р сарын урамшуулал.

2025/05/31

ЗУГААТАЙ 6-р сарын урамшуулал

6-р сарын урамшуулал эхэллээ.

2025/04/30

Grow with Us Anniversary

Grow with Us 5-р сарын урамшуулал

2025/08/08

Дэлхийн хөгжилтэй хамт… Тренд бүтээгдэхүүнийг “GS25”-аас

Дэлхийн олон орны тренд бүтээгдэхүүнийг “GS25” ая тухтай дэлгүүр хэрэглэгчдэд ойртуулан, цаг үеэс хоцролгүй алхах боломжийг олгодог билээ. Хааяа нэг бэлэн гоймон идмээр санагдсан үед шууд чанаад идэх боломжтой төхөөрөмжүүдийг GS25” ая тухтай дэлгүүр салбарууддаа нэмж байршууллаа. Таны завгүй амьдралыг хөнгөвчлөх, хурдан бөгөөд тухтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор ийнхүү гоймонгоо шууд чанаад идэх боломжтой цэгийн тоог нэмлээ . GS25” ая тухтай дэлгүүрт байрлуулсан тусгай зориулалтын халуун усны машин, аяга, таваг, амтлагчийн булан зэргийг ашиглан хэрэглэгчид сонгосон гоймонгоо тэнд нь шууд чанаад идэх боломжтой. Мөн нэмэлт хачир, хамт идэхэд тохиромжтой бүх зүйлс нэг дор байгаа нь илүү хялбар юм. Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний танилцуулга төв (AT) болон “ K-Food” байгууллагын дэмжлэгтэйгээр илүү олон төрлийн солонгос гоймон, зууш, бэлэн хоолны бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд туршиж үзэх, амталж сонгох боломж нэмэгдэж байна. Мөн олон олон урамшууллаар баялаг өдрүүдэд “GS25” дэлгүүрээр зочлоорой.

2025/04/10

4 Сарын Лоттэрэй Урамшууллууд 🌸

2025/04/09

GS25 x CU Mongolia

УРИАЛГА Насны хязгаарлалттай бүтээгдэхүүн болох электрон тамхи, утаат тамхи, согтууруулах ундаа зэргийг худалдан борлуулахдаа иргэний бичиг баримтыг шалгаж хэвшье. Хяналттай худалдаа явуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллацгаая

2025/04/09

Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганд ая тухтай дэлгүүр оролцлоо

Монголын эдийн засгийн хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулдаг уул уурхайн салбарын "Mining Week & MinePro 2024" Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад 15,000 гаруй зочин хүрэлцэн ирж амжилттай зохион байгуулагдлаа. GS25 ая тухтай дэлгүүр нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээт зүйлсээр үйлчилгээ үзүүлэн энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд манай асраар ороод гарсан нийт үйлчлүүлэгчдэдээ баярлалаа

Subscribe to newsletter

Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ эхлэлт байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.

Медиа галерей

Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ ажлын байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.