Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ эхлэлт байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.
Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ ажлын байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.
Бидний хамтдаа бүтээсэн гайхалтай мөчүүд, амжилт, ололт амжилтыг хуваалцах онцгой хэсэгт тавтай морилно уу.

2026/07/09
🤝 Өнөөдөр буюу 7 сарын 9-нд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Сон Ми Рён болон албаны хүмүүс GS25 ая тухтай сүлжээ дэлгүүрт зочиллоо. Тус арга хэмжээнд БНСУ-ын “GS Retail” Группийн Гүйцэтгэх захирал Хо Со Хун, болон зочид төлөөлөгчид K-food шинэ хоолны танилцуулга арга хэмжээнд оролцлоо. БНСУ-ын түүхий эд цагаан будаа, Жэжү гахайн мах, далайн байцаа ашиглан үйлдвэрлэж байгаа амтат кимбаб, онигири зэрэг бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгч болон, зочид төлөөлөгч нарт өндрөөр үнэлэгдлээ. ✨ Арга хэмжээний төгсгөлд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд болон холбогдох албаныхан Дижитал Концент компанийн эрүүл амттай хоолны үйлдвэрлэлийг сайшааж улмаар монголын залуучуудын KFood соёлыг түгээж буй үйлсэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

2026/07/08
Уулзалтын үеэр Дижитал Концепт компани 2021 онд байгуулагдсанаас хойш БНСУ-тай харилцан ашигтай хамтран ажилласан түүх, AT хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлсэн Концепт дэлгүүрүүд, салбаруудын гоймон чанах төхөөрөмж, MAEIL, Seoul Milk зэрэг томоохон компаниудаас амжилттай импортолсон бүтээгдэхүүн болон 2026 онд ашиглалтад орох Шинэ хоолны үйлдвэрийн төслөө танилцууллаа. Үйлдвэрлэлд Солонгосын чанартай түүхий эд ашиглаж эхэлсэн нь илүү фреш, чанартай, амт сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь зөвхөн импорт төдийгүй, түүхий эд үйлдвэрлэл, тоног төхөөрөмж зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг харуулж байна. Талууд Шинэ хоолны үйлдвэрээр дамжуулан Солонгос соёлыг түгээж, хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангана гэдэгт санал нэгдэж, "Солонгосын ур чадвар, Монголын баялаг" хосолсноор харилцан ашигтай үр дүн гарна гэдгийг онцоллоо.
2026/06/23
💯 Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж, татварын орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-𝟏𝟎𝟎 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр алдаршуулдаг жагсаалтад “Дижитал Концепт” компани 4 дэх жилдээ Монгол Улсын "ТОП 100 аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа. ✨Дижитал Концепт ХХК нь монгол хүний бүтээлч ур чадварыг шингээж, олон улсын туршлага судалгаа шинжилгээнд үндэслэж, үйлчлүүлэгчиддээ илүү ая тухтай, урамшуулал хөнгөлөлтөөр баялаг, чанар стандартыг хангасан Life style платформ байж өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон байна. 🎯Мөн Дижитал Концепт компани хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд ISO 9001:2015 Quality Management Systems стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, Олон улсын “SGS-CSTC Standards Technical Services” Co., Ltd компаниар баталгаажуулан албан ёсны гэрчилгээ болон Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж, АНУ-ын итгэмжлэл бүхий SIS Certification PVT Ltd-ээс стандартын гэрчилгээгээ тус тус гардан авч олон улсын стандартыг тогтмол баримтлан ажилладаг компани гэдгээ баталсаар байна. 🤝GS25 ая тухтай салбар дэлгүүр нь чанарын бодлогын хүрээнд бараа, үйлчилгээний стандарт, ажилтнуудын ур чадвар, хэрэглэгчийн туршлагыг тасралтгүй сайжруулж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна. Эрүүл хүнсээр өглөө бүрийг угтаж, найрсаг сэтгэлээр 7 хоног бүр, 24 цаг хамтран ажиллаж, үнэнч шударгаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй нийт Дижитал Концепт ХХК-ийн хамт олны өмнөөс үргэлж GS25 дэлгүүрийг сонгон үйлчлүүлдэг харилцагч, хэрэглэгч та бүхэнд талархал илэрхийлье.

2026/04/01
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО Компани нь өөрийн болон хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудын бүхий л мэдээллийн хөрөнгүүдийн Нууцлал, Бүрэн бүтэн, Хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана. Компани нь үйл ажиллагааны явцад цуглуулж, боловсруулан, хадгалж буй Маш нууц, Нууцад хамаарах мэдээллийн хөрөнгүүдийг зөвшөөрөлгүйгээр задруулах, өөрчлөх, устгахаас хамгаалагдсан байна. Компани нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг буруулахын тулд олон улсын стандартыг нэвтрүүлж, сайн туршлагын дагуу мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын арга, аргачлалыг боловсруулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, тогтмол сайжруулж, үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд: Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх; Кибер халдлагаас хамгаалах технологийн хамгаалалтыг сайжруулах; Ажилтнуудын мэдээллийн аюулгүй байдлын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх.

2025/08/07
Сүүлийн 5 жилд нийт 119.7 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2024 онд 29.7 тэрбум төгрөгийн татварыг тус бүр улсын төсөвт оруулсан байна. Энэ жил ажилчдын тоогоороо 5-д шалгарсан бол нийт эрэмбээ өмнөх оноосоо таваар урагшлуулж ТОП #13-т орсноор өөрсдийн шинэ амжилтыг тогтоолоо. Энэ бол бид нартай хамтран ажилладаг бүхий л бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагууд, үнэ цэнтэй ажилчид болон биднийг сонгон үйлчлүүлдэг та бидний хамтын амжилт билээ. Бид цаашид үйлчилгээний салбарын стандартыг шинэ түвшинд авчран, цаг ямагт чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгон, нийгэмдээ эерэг нөлөөлж, монголын зах зээлд бодит хувь нэмрийг оруулсан хэвээр байх болно. ДИЖИТАЛ КОНЦЕПТ ХХК

2025/08/08
GS25 сүлжээ дэлгүүр үндсэн дэлгүүрийн ажилчдынхаа дунд 'Rise Together 2025' уралдааныг зохион байгуулсан байна. Энэ уралдаан нь GS25 дэлгүүрийн үйл ажиллагааг сурталчлах, ажилтнаа идэвхжүүлэх, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой аж. Ингээд гурван сар үргэлжилсэн уралдааны үр дүн гарч шилдгүүдээ шалгарууллаа. Тус уралдаанд 2497 ажилчин оролцсоноос 11 шилдэг ажилчин шалгарч их дээд сургуулийн тэтгэлэг, гадаад улс руу аялах эрхээр шагнагдсан байна. Мөн GS 25 сүлжээ дэлгүүрийн хувьд Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгараад байгаа юм. Захиргаа хүний нөөцийн дарга Г.Дөлгөөн: Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 13-д эрэмбэлэгдсэн энэ бахархам амжилт бол зөвхөн бизнесийн тоо үзүүлэлт бус, бидний соёл, манлайлал, хамтын үнэ цэний бодит үнэлгээ гэж харж байна. Энэ амжилтыг бий болгосон хамгийн гол хүчин зүйл бол дэлгүүр дээр ажиллаж буй 2497 ажилтны маань өдөр тутмын тууштай, хариуцлагатай хөдөлмөр юм. Тийм ч учраас бид 'Rise Together 2025' уралдааныг зохион байгуулсан. Энэ бол энгийн болзолт уралдаан биш. Энэ бол бидний ирээдүйн стратеги, хүний төвтэй соёл, гүйцэтгэлийг урамшуулах шинэ арга барил юм. Бид EBIT, хорогдол, үйлчилгээний чанар, апп ашиглалт, ажлын цагийн үр ашиг зэрэг бизнесийн гол үзүүлэлт дээр сайн жишиг тогтоож байгаа ажилтнуудаа онцлон үнэлсэн. GS25-д бидний баримталдаг зарчим бол боломж нь тэгш, өсөлт нь бодит байх ёстой. Манлайлал бол зөвхөн удирдах албан тушаал биш өдөр бүрийн ажил, хандлага, нөлөөллөөр хэмжигддэг чадвар гэж бид итгэдэг. Өнөөдрийн амжилтад хувь нэмэр оруулсан бүх ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. GS25 бол хамтын амжилтаар урагшилдаг брэнд. Санхүү эрхэлсэн захирал Э.Намуунсайхан: Бидний стратегийн зорилт болох EBIT, хорогдлын бууралт, апп ашиглалтын идэвх, үйлчилгээний стандарт, чанарын гүйцэтгэл, ажлын цагийн зохистой менежмент зэрэг үзүүлэлтүүд зөвхөн удирдлагын түвшинд биш, дэлгүүр бүрийн түвшинд хэрэгжиж, хэмжигдэж, сайжирч байгаа нь манай системийн онцлог. Тиймээс эдгээр үзүүлэлт дээр бусдыгаа манлайлж буй ажилтнуудаа урамшуулах зорилгоор 'Rise Together 2025' болзолт уралдааныг 3-6-р сарын хооронд зохион байгуулсан. Нийт 2497 ажилтан хамрагдаж, бодит гүйцэтгэл дээр суурилсан үнэлгээгээр ялагчдаа тодруулсан. Энэ уралдаан бол зөвхөн шагналын тухай биш өөрийнхөө ажлаар манлайлах боломж, эрх тэгш хөгжлийн орчин бий болгож буй соёлын илэрхийлэл юм. Манай олон ажилтан залуус, оюутнууд байдаг учраас бид тэдний ирээдүйд чиглэсэн 6 сургуулийн тэтгэлэг, 5 аяллын эрх зэргийг шагнал болгон гардуулж байгаа. Энэ бол зүгээр нэг урамшуулал биш, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Санхүүгийн хувьд бид ажилтнуудад хөрөнгө оруулалт хийх тусам байгууллагын бүтээмж, үйл ажиллагааны өгөөж шууд сайжирч байгааг харж байна. Иймээс бид үр өгөөжөө зөв тооцдог, өсөлтөө хүмүүстэйгээ хамт бүтээдэг байгууллага байхыг эрхэмлэдэг.

2025/08/08
Дэлхийн олон орны тренд бүтээгдэхүүнийг “GS25” ая тухтай дэлгүүр хэрэглэгчдэд ойртуулан, цаг үеэс хоцролгүй алхах боломжийг олгодог билээ. Хааяа нэг бэлэн гоймон идмээр санагдсан үед шууд чанаад идэх боломжтой төхөөрөмжүүдийг GS25” ая тухтай дэлгүүр салбарууддаа нэмж байршууллаа. Таны завгүй амьдралыг хөнгөвчлөх, хурдан бөгөөд тухтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор ийнхүү гоймонгоо шууд чанаад идэх боломжтой цэгийн тоог нэмлээ . GS25” ая тухтай дэлгүүрт байрлуулсан тусгай зориулалтын халуун усны машин, аяга, таваг, амтлагчийн булан зэргийг ашиглан хэрэглэгчид сонгосон гоймонгоо тэнд нь шууд чанаад идэх боломжтой. Мөн нэмэлт хачир, хамт идэхэд тохиромжтой бүх зүйлс нэг дор байгаа нь илүү хялбар юм. Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний танилцуулга төв (AT) болон “ K-Food” байгууллагын дэмжлэгтэйгээр илүү олон төрлийн солонгос гоймон, зууш, бэлэн хоолны бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд туршиж үзэх, амталж сонгох боломж нэмэгдэж байна. Мөн олон олон урамшууллаар баялаг өдрүүдэд “GS25” дэлгүүрээр зочлоорой.

2025/04/09
УРИАЛГА Насны хязгаарлалттай бүтээгдэхүүн болох электрон тамхи, утаат тамхи, согтууруулах ундаа зэргийг худалдан борлуулахдаа иргэний бичиг баримтыг шалгаж хэвшье. Хяналттай худалдаа явуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллацгаая

2025/04/09
Монголын эдийн засгийн хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулдаг уул уурхайн салбарын "Mining Week & MinePro 2024" Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтад 15,000 гаруй зочин хүрэлцэн ирж амжилттай зохион байгуулагдлаа. GS25 ая тухтай дэлгүүр нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээт зүйлсээр үйлчилгээ үзүүлэн энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд манай асраар ороод гарсан нийт үйлчлүүлэгчдэдээ баярлалаа

2024/11/14
Сүүлийн 4 жилд нийт 90-н тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2023 онд 13 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт оруулсан байна. Энэ бол бид нартай хамтран ажилладаг бүхий л бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагууд, үнэ цэнтэй ажилчид болон биднийг сонгон үйлчлүүлдэг та бидний хамтын амжилт билээ. Бид цаашид үйлчилгээний салбарын стандартыг шинэ түвшинд авчран, цаг ямагт чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгон, монголын зах зээлд бодит хувь нэмрийг оруулсан хэвээр байх болно. ДИЖИТАЛ КОНЦЕПТ ХХК

2024/11/14
GS25-ын шинэ салбар 120 мянгат Khan bank tower-н 3 давхарт нээгдлээ. Даваа-Баасан гарагт 07:00-22:00 цаг хүртэл ажиллана.

2024/11/27
НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох хүн бүрд бүрэн, бүтээмжтэй ажил, зохистой хөдөлмөр эрхлүүлэх зорилгын хүрээнд GS25 - Дижитал Концепт ХХК нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэгээс гадна тухайн ажилтны нас, хүйс, шашин шүтлэгийг үл хамааран хүн бүрд хүртээмжтэй хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж байна