🤝 БНСУ-ын КОТРА /Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг/-н Гүйцэтгэх захирал Дижитал Концепт ХХК /GS25 сүлжээ дэлгүүр/-ийн Удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр Дижитал Концепт компани 2021 онд байгуулагдсанаас хойш БНСУ-тай харилцан ашигтай хамтран ажилласан түүх, AT хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлсэн Концепт дэлгүүрүүд, салбаруудын гоймон чанах төхөөрөмж, MAEIL, Seoul Milk зэрэг томоохон компаниудаас амжилттай импортолсон бүтээгдэхүүн болон 2026 онд ашиглалтад орох Шинэ хоолны үйлдвэрийн төслөө танилцууллаа.
Үйлдвэрлэлд Солонгосын чанартай түүхий эд ашиглаж эхэлсэн нь илүү фреш, чанартай, амт сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь зөвхөн импорт төдийгүй, түүхий эд үйлдвэрлэл, тоног төхөөрөмж зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг харуулж байна.
Талууд Шинэ хоолны үйлдвэрээр дамжуулан Солонгос соёлыг түгээж, хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангана гэдэгт санал нэгдэж, "Солонгосын ур чадвар, Монголын баялаг" хосолсноор харилцан ашигтай үр дүн гарна гэдгийг онцоллоо.