Компани
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
- Компани нь өөрийн болон хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудын бүхий л мэдээллийн хөрөнгүүдийн Нууцлал, Бүрэн бүтэн, Хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
- Компани нь үйл ажиллагааны явцад цуглуулж, боловсруулан, хадгалж буй Маш нууц, Нууцад хамаарах мэдээллийн хөрөнгүүдийг зөвшөөрөлгүйгээр задруулах, өөрчлөх, устгахаас хамгаалагдсан байна.
- Компани нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг буруулахын тулд олон улсын стандартыг нэвтрүүлж, сайн туршлагын дагуу мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын арга, аргачлалыг боловсруулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, тогтмол сайжруулж, үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд:
- Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх;
- Кибер халдлагаас хамгаалах технологийн хамгаалалтыг сайжруулах;
- Ажилтнуудын мэдээллийн аюулгүй байдлын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх.