card

Нууцлалын бодлого

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ БАТАЛГААЖУУЛСНААР ХЭРЭГЛЭГЧ БИ GS25 АППЛИКЕЙШНААР ДАМЖУУЛАН АВАХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД ОРОЛЦОХ ӨӨРИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА.

ХЭРЭВ ХЭРЭГЛЭГЧ ТА ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ БҮРЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙВАЛ БУЦНА УУ.

Нэг. Үйлчилгээний нөхцөл

1.1 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Дижитал Концепт” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн GS25 аппликейшнийг (цаашид “Апп” гэх) ашиглахтай холбогдон хэрэглэгч болон Компани хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.2 Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч Аппд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

1.3 Компани нь Аппаар дамжуулан дараах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлнэ (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):

1.3.1 Тоглоом тоглуулах (шагналтай);

1.3.2 Хэрэглэгчийн судалгаа авах (шагналтай);

1.3.3 Хэрэглэгчид видео үзүүлэх (шагналтай);

1.3.4 Апп notification илгээх, баннер байрлуулах замаар урамшууллын талаарх мэдээллийг өгөх, хэрэглэгчийг урамшуулалд хамруулах;

1.3.5 Wallet хэсгээр дамжуулан бараа, бүтээгдэхүүн худалдах (түр ашиглагдахгүй байгаа);

1.4 Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгч:

1.4.1 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;

1.4.2 Өөрийн бүртгүүлсэн мэдээлэл үнэн зөв;

1.4.3 Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын захиалга нь үнэн зөв бөгөөд холбогдох хууль тогтоомж, дүрэмд нийцэж байгаа гэдгийг тус тус баталж байгаа болно.

1.5 Хэрэв хэрэглэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээг аливаа аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөн авч байгаа бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг энэхүү үйлчилгээний нөхцөлд төлөөлөх эрх бүхий этгээд байна. 1.6 Компани нь үйлчилгээний нөхцөлд тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний нөхцөлийн нэмэлт өөрчлөлтийг апп notification-оор дамжуулан хэрэглэгчид мэдээлнэ.

Хоёр. Нууцлалын баталгаа

2.1 Хэрэглэгч Аппд бүртгүүлэх, Аппаар дамжуулан аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг авах, захиалах, ашиглах үед Компани нь хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулж болно. Үүнд:

2.1.1 Хэрэглэгчийн нэр, цахим хаяг, утасны дугаар, хаяг, төрсөн он, сар, өдөр, олон нийтийн сүлжээн дэх бүртгэлийн нэр;

2.1.2 Аппыг ашиглах явцад хэрэглэгчийн хийсэн хайлтын нэр, үгс бүхий мэдээлэл;

2.1.3 Аппыг ашиглах явцад хэрэглэгчийн хийсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын мэдээлэл;

2.1.4 Хэрэглэгч судалгааг бөглөх явцад Аппаар дамжуулан өгсөн бүхий л мэдээлэл;

2.2 Компани нь 2.1-д заасан Хэрэглэгчийн мэдээллийн зөвхөн дараах зориулалтаар ашиглана:

2.2.1 Хэрэглэгчид зориулсан аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, урамшууллыг санал болгох;

2.2.2 Хүргэлтийн үйлчилгээг хийх тохиолдолд хэрэглэгчийн хаягаар хүргэх;

2.2.3 Хэрэглэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотойгоор тодруулах зүйл гарах тохиолдолд;

2.3 Компани нь хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг аливаа гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, задруулахгүй, ил болгохгүй байна.

2.4 Компани нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор аппын аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллана.

Гурав. Хариуцлага

3.1 Хэрэглэгч Аппд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахаас зайлсхийж тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд эдгээрийг алдсанаас болж гарсан аливаа хохирлыг Компани хариуцахгүй.

3.2 Хэрэглэгч аппыг ашиглан, аппаар дамжуулан хийсэн өөрийн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.

3.3 Компани нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүссэн аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй.

3.4 Хэрэглэгч болон Компанийн хооронд Апптай холбоотой асуудал, маргаан гарсан тохиолдолд түүнийг Компанийн дотоод журмыг үндэслэн шийдвэрлэнэ.

3.5 Хэрэглэгч Апптай холбоотой санал, гомдлоо Компанид дараах хаягаар гаргана.