Чадварлаг удирдлагууд, нөлөө бүхий бизнес эрхлэгчдийг тодруулж, Монгол улсын бизнес эдийн засгийн шилдгүүдийг дэлхий дахинд сурталчилдаг "Forbes Mongolia Awards 2021" арга хэмжээний ‘’ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ’’ шагналын эзнээр "Дижитал Концепт" ХХК тодорлоо. Дижитал Концепт компанийн хувьд БНСУ-ын тэргүүлэгч ая тухтай дэлгүүр болох “GS25” брэндийн мастер франчайз үйлчилгээг Монголд нутагшуулах зорилгоор “Шунхлай” групп, “GS Retail” групп компанитай хамтран 27 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 2021 онд хийжээ. Худалдаа үйлчилгээний салбарт нээлтээ хийсэн даруйдаа олонд танигдсан ая тухтай дэлгүүр GS25 нь 30 гаруй жилийн туршлагатай GS25 брэндийн үйлчилгээний чанар стандартыг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан хуурай болон хүйтэн түгээлтийн төв, мэдээллийн нэгдсэн систем, хоол үйлдвэрлэлийн төвийг ашиглалтад оруулснаар 2021 онд 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 50 орчим салбараар шинэ содон бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ цаг алдалгүй хүргэхийг зорин ажиллаж байгаа энэхүү хамт олон 2022 онд 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, яван чангарах төлөвлөлт хийснийг дуулгахад таатай байна. …’’Бид бизнесийн ертөнцөд амжилтад хүрэхийн тулд өрсөлдөөнөөс илүү тооноос чанарыг эрхэмлэдэг, хэрэглэгчдэдээ хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, ажиллагсдадаа дээд зэргийн таатай орчныг бүрдүүлэхийг бид эрхэмлэн ажилладаг’’ хэмээн Дижитал Концепт ХХК захирал Б.Гантиг энэхүү ёслолын үеэр цохон тэмдэглэж хэллээ. Цар тахал, хөл хорио үргэлжилсэн 2021 онд шинээр бизнесийн алхмаа эхлүүлсэн GS25-чууд өнөөдөр 740 ажлын байр шинээр бий болгож, өдөрт 400 гаруй хэрэглэгчдэдээ найрсаг тав тухтай үйлчилгээ үзүүлж байна. Өсөх ирээдүйтэй Дижитал Концепт ХХК-ын амжилтын буухиа цаашид улам өргөжиж, хэрэглэгч харилцагч нартаа зориулсан олон төрлийн үйлчилгээгээр эргэн уулзах болно.