АЯ ТУХЫГ БОДИТООР МЭДРҮҮЛЭХ GS25  АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Их хотын завгүй амьдрал, хурдтай хөгжилтэй зэрэгцэн цаг зав хэмнэсэн шуурхай үйлчилгээнүүд бидний хэрэглээнд хэдийн үүсжээ. Тэгвэл үйлчилгээний стандарт, ая тух, найрсаг байдлаараа дэлхийд тэргүүлэгч олон улсын сүлжээ GS25 дэлгүүр Монголд албан ёсоор үйлчилгээгээ эхлүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Үйлчилгээний стандартаараа Солонгос улсад 8 дах жилдээ тасралтгүй тэргүүлж байгаа олон улсын сүлжээ GS25 дэлгүүрийг Шунхлай групп компанийн “Digital concept” ХХК  Монголчууддаа зориулан албан ёсоор  үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлж байна. Тус компани нь ‘’GS Retail” компанийн албан ёсны мастер франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйлчилгээний чанар, сэтгэл ханамж, эрүүл ахуйн стандартчилагдсан үйлчилгээг Монголчууддаа санал болгож, өнөөдөр нээлтээ хийлээ.

Customer-oriented буюу хэрэглэгчээ дээдэлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг тус компани нь албан ёсны нээлтийн арга хэмжээнийхээ үеэр Монголын үйлчилгээний салбарт цоо шинэ трендийг бий болгосон гайхалтай сюрпризийг хэрэглэгчдэдээ барьсан юм. Энэ бол албан ёсны нээлтэд хүрэлцэн ирсэн хамгийн эхний 3 үйлчлүүлэгчээ урьж, нээлтийн ёслолын туузыг хамтдаа хайчилсан баярт үйл явдал боллоо. Энэхүү гайхалтай сюрприз нь дэлгүүрийн нээлтэд ирсэн хүн бүрийн хувьд  таатай уур амьсгал бүрдүүлж,  хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээтэй, цоо шинэ мэдрэмжийг бүрдүүлсэн өвөрмөц нээлт боллоо гэж ярьж байлаа. 

GS25 дэлгүүр нь ийнхүү өнөөдрөөс эхлэн хэрэглэгч та бүхэндээ халуун кофе, шарсан тахиа, амтат хотдог, өдөр тутмын хэрэгцээт бараа, шинэлэг бүтээгдэхүүнийг санал болгож байгаагийн дээр худалдан авах бүртээ оноо, купон, ваучер, стикер цуглуулан хэрэглээ бүрээсээ хөнгөлөлт урамшуулал авах онцгой боломж, урамшууллаас авах бүтээгдэхүүнээ ‘’Миний хөргөгч’’ хэсэгтээ хадгалж хүссэн үедээ ашиглах зэрэг хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

Мэдээж хэрэгцээт нэгжээ авах, автобусны картаа цэнэглэх зэрэг өдөр тутмын амьдралыг хялбаршуулсан олон үйлчилгээг санал болгож байна.

GS25 дэлгүүр нь нээлтийн урамшуулал болгон 5-р сарын турш хэрэглэгчдэдээ онцгой хямдрал, бэлэгтэй багцууд, урамшуулалт худалдааг санал болгож байгаа тул урамшууллын үеэр заавал зочлохыг танд зөвлөж байна.

Хэрэглэгчийн төсөөллийг бодит ая тух болгосон GS25 дэлгүүр нь хотын төв хэсэг болох Нийслэл, Чойжин, Парк-Од гэсэн 3 салбараар  үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн бөгөөд  2021 онд багтаан хэрэглэгчдэдээ илүү ойр байрлах 50 гаруй байршилд салбар нээхээр төлөвлөж байгаагаа нээлтийн үеэр мэдэгдсэн юм.

 

GS25 талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хэрэглэгчдэдээ барих бэлгүүдийг цаг тухай бүрд нь мэдэхийг хүсвэл бол энд дарж бидэнтэй нэгдээрэй.