
Бидний хамтдаа бүтээсэн гайхалтай мөчүүд, амжилт, ололт амжилтыг хуваалцах онцгой хэсэгт тавтай морилно уу. Энэ буланд бидний амьдрал, ажил үйлсийн онцлох үйл явдлуудыг багтааж, дурсамжийг хамтдаа сэргээн санах болно.

2026/10/05
Амттай амны зугаа, эрч хүч сэргээх кофе, шим тэжээлтэй хүнс, амттай олон зайрмаг, амны зугаа болох бүтээгдэхүүн, эрч хүчээ нөхөх амин дэм гэх мэт олон онцгой бүтээгдэхүүн 1+1, 2+1 болон үнийн урамшуулалтай.

2026/07/09
🤝 Өнөөдөр буюу 7 сарын 9-нд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Сон Ми Рён болон албаны хүмүүс GS25 ая тухтай сүлжээ дэлгүүрт зочиллоо. Тус арга хэмжээнд БНСУ-ын “GS Retail” Группийн Гүйцэтгэх захирал Хо Со Хун, болон зочид төлөөлөгчид K-food шинэ хоолны танилцуулга арга хэмжээнд оролцлоо. БНСУ-ын түүхий эд цагаан будаа, Жэжү гахайн мах, далайн байцаа ашиглан үйлдвэрлэж байгаа амтат кимбаб, онигири зэрэг бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгч болон, зочид төлөөлөгч нарт өндрөөр үнэлэгдлээ. ✨ Арга хэмжээний төгсгөлд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд болон холбогдох албаныхан Дижитал Концент компанийн эрүүл амттай хоолны үйлдвэрлэлийг сайшааж улмаар монголын залуучуудын KFood соёлыг түгээж буй үйлсэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

2026/07/08
Уулзалтын үеэр Дижитал Концепт компани 2021 онд байгуулагдсанаас хойш БНСУ-тай харилцан ашигтай хамтран ажилласан түүх, AT хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлсэн Концепт дэлгүүрүүд, салбаруудын гоймон чанах төхөөрөмж, MAEIL, Seoul Milk зэрэг томоохон компаниудаас амжилттай импортолсон бүтээгдэхүүн болон 2026 онд ашиглалтад орох Шинэ хоолны үйлдвэрийн төслөө танилцууллаа. Үйлдвэрлэлд Солонгосын чанартай түүхий эд ашиглаж эхэлсэн нь илүү фреш, чанартай, амт сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь зөвхөн импорт төдийгүй, түүхий эд үйлдвэрлэл, тоног төхөөрөмж зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг харуулж байна. Талууд Шинэ хоолны үйлдвэрээр дамжуулан Солонгос соёлыг түгээж, хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангана гэдэгт санал нэгдэж, "Солонгосын ур чадвар, Монголын баялаг" хосолсноор харилцан ашигтай үр дүн гарна гэдгийг онцоллоо.
Барааны сонгон шалгаруулалтын процесс
Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ ажлын байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.

Өөрийн бараа, бүтээгдэхүүнийг манай дэлгүүрээр борлуулахыг хүсвэл доорх холбоосоор хандаарай.